Хайрийн шүлэг

Нууцлаж явсан жилүүдийнхээ сэтгэлийг нээгээч хайрт минь
Нулимсан дусал солонгоруулан алаг нүдийг чинь бүрхжээ
Нандин ариун мөрөөдөл чинь зэрэглээ болон замхарав уу
Надад гэрэл гэгээ бэлэглэсэн атлаа оороо чи бүүдийв уу...
Он жилүүд ирсээр л он жилүүд одсоор л одоо ч би чамдаа хайртай хэвээр шүү!!!

*************************************************

Цул эрдэнэ мэт сэтгэлтэй нэгэн байхад
Чулуун зурхтэнүүд ч бас бий шүү
Цор ганцаар явахаас залхах цаг ирнэ дээ
Цугтаа хоюулаа нэг л хүн шиг явахсан
Харлачих вий зvрх нь гэж би шимшрэнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хєрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа

*************************************************

Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа
Чамтайгаа хvvгээ хєтлєлцєєд алхах би жаргалтай
Энэ замын эхлэл чиний минь хайранд бий
Эцэс тєгсгєл нь харин миний зvрхэнд бий
Би чамдаа хайртай

************************************************

Чамд зориулсан бүхэн ус адил үл тогтох
Чамд зориулсан бүхэн ус адил үл харагдах
Чамд зориулсан бүхэн ус адил үл үхүүлэх
Чамд зориулсан бүхэн ус адил үл амьдруулах
Чиний явсан зам ус адил хаашаа одох нь үл мэдэгдэх
Чиний үлдээсэн мөр ус адил маргааш ширгэх
Чиний гайхам харц ус адил үер буулгах
Чиний ялдам инээд ус адил багтаж ядан цалгих....

************************************************

Чиний бүхэн ус адил үл таагдах
Чиний бүхэн ус адил үл хөдлөх
Чиний бүхэн ус адил үл арилах
Чиний бүхэн ус адил үл үлдэх....

*************************************************

Я тебя очень люблю

Ямар ч байсан очень люблю

Үхэн үхтлээ очень люблю

Үхсэн хойноо ч очень люблю

**************************************************

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. аriuka (зочин) | 2011-08-25 21:52:09
zarim ni uneheer goy zarim ni joohon evgui ym aa gehdee yr ni bol bugd unen nice

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.